- 2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улиралд төгсөх төлөвлөгөөтэй байгаа эрдэм шинжилгээний багцаа бүрэн хангасан ХЗС-ийн магистрант, докторант “МУИС-ийн магистрант, докторантын эрдэм шинжилгээ, дадлагын ажлын багц цаг тооцоход баримтлах түр журамд” заасны дагуу тооцуулах гэж байгаа эрдэм шинжилгээний ажлаа ХЭЗТ-ийн ахлах багш Б.Нинжин (3б-327)-д 2023 оны 4 дүгээр сарын 20-ний өдрийн дотор хүлээлгэж өгнө үү.
- Багц тооцуулах хүсэлтэй байгаа эрдэм шинжилгээний ажлаа хүлээлгэн өгөхдөө дараах материалыг бүрдүүлж өгнө:
- Багц тооцуулах хүсэлтэй байгаа эрдэм шинжилгээний ажил, бүтээлийн жагсаалт бүхий өргөдөл (Холбоо барих утас, имэйл зэргийг бичсэн байх)
- Эрдэм шинжилгээний багц цуглуулсан тухай удирдагчийн тодорхойлолт
- Эрдэм шинжилгээний ажил, бүтээлийн эх баримт бичгийг, хуулбарын хамт (Жишээ нь эрдэм шинжилгээний хурлын урилга, хөтөлбөр, илтгэлийн эмхэтгэл, эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн сэтгүүл, судалгааны ажлын гэрээ, үр дүн болон ном, монограф, эрдэм шинжилгээний семинарт оролцсон бол хурлын тэмдэглэл, протокол)
- Зарим ажлаа өмнө нь тооцуулсан бол холбогдох эрдэм шинжилгээний багцаа тооцуулсан талаар комиссын хурлын тэмдэглэл, шийдвэр
3. Эрдэм шинжилгээний багц цаг тооцох комисс товлосон өдөр хуралдаж, шийдвэр гаргана. Комисс шаардлагатай гэж үзвэл, хүсэлт гаргасан магистрант, докторанттай холбогдож, тодруулга авна.
ХЗС-ийн Эрдэм шинжилгээний багц цаг тооцох комисс