МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төв нь оюутны тэнхимийн сургалтаар эзэмшсэн онолын мэдлэгийг практикт бататгах, мэргэжлийн дадал дүй, ур чадварыг хөгжүүлэх, хууль зүйн клиник туслалцааны онол, арга зүйн сургалт явуулах, хуульчийн ёс зүйн хандлага төлөвшүүлэх үндсэн зорилготой сургалтын нэгж юм.
Тус арга хэмжээг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа нээж үг хэлэв.
Энэ удаагийн ярилцлагын арга хэмжээний зорилго нь Хуульч мэргэжлээрээ амжилттай ажиллахад шаардагдах ур чадвар, хуульчийн мэргэжлийн онцлог, олон улсын зах зээлд мэргэжлээрээ хэрхэн амжилттай ажиллах арга зам, түүнд шаардагдах ур чадвар, дотоодын болон гадаадын хуулийн фирмийн үйл ажиллагаа тэдгээрийн онцлог ялгаа зэрэг сэдвийн хүрээнд боллоо.
Тус арга хэмжээний анхны Хүндэт зочдоор УИХ-ын даргын зөвлөх О.Номинчимэг болон өмгөөллийн “Ди Би Энд Жи Ти Эс” ХХН-ийн гүйцэтгэх захирал Д.Золжаргал нар оролцож Хууль зүйн сургуулийн оюутнуудад гадаадад хэрхэн суралцах, мэргэжлээрээ хэрхэн амжилттай ажиллах, хуульч мэргэжлээр ажиллахад шаардагдах ур чадвар, гадаадын болон дотоодын хуулийн фирмд ажиллахад юуг анхаарах зэрэг өөрсдийн туршлага, мэдлэгээ хуваалцлаа.
Хүндэт зочноор оролцсон УИХ-ын даргын зөвлөх О.Номинчимэг болон өмгөөллийн “Ди Би Энд Жи Ти Эс” ХХН-ийн гүйцэтгэх захирал Д.Золжаргал нартаа ажлын өндөр амжилт хүсье.