Мэдээ мэдээлэл

JESSUP олон улсын тэмцээнд МУИС-ийн Хууль зүйн сургууль амжилттай оролцлоо

2023 оны 04 сарын 19

Philip C.JESSUP олон улсын нийтийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээний тэмцээн нь хуулийн сургуулийн оюутнуудын харилцааны чадварыг дэмжих, хууль зүйн боловсролыг хувь нэмэр оруулах, олон улсын болон хуулийн сургуулиудын харилцааг бэхжүүлэх, хуулийн сургуулийн оюутнуудын ур чадварыг сайжруулах, оюутнуудын цаашдын карьерт туслах, олон улсын эрх зүйг сурталчлах зэрэг үүднээс жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай билээ.

Энэ жил “JESSUP 2023” олон улсын нийтийн эрх зүйн тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо амжилттай зохион байгуулагдаж, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төлөөлж олон улсын эрх зүйн 5 дугаар түвшний оюутан Б.Ариунзаяа, Ө.Намуунбаяр, 3 дугаар түвшний оюутан С.Билэгт-Очир, Г.Маргад, эрх зүйн 5 дугаар түвшний оюутан Т.Лхагважаргал нар оролцсон бөгөөд тус оюутнуудыг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор М.Уянга бэлтгэсэн. Тус тэмцээнд “BEST NEW TEAM” шагналыг хүртлээ.

Энэ нь 2022-2023 оны хичээлийн жилд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хувьд олон улсын тэмцээнээс авсан 4 дэх шагнал болж байгаа бөгөөд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнууд олон олон тэмцээнд амжилттай оролцоно гэдэгт итгэлтэй байна.