Мэдээ мэдээлэл

“Багш, оюутны стартап 2023” (NUM startup 3.0) хөтөлбөрт урьж байна

2023 оны 04 сарын 25

Зорилго: МУИС-ийн багш, судлаачдын судалгааны үр дүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, их сургууль аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд багш, оюутны хамтын оролцоог идэвхжүүлэх, гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой  “Багш, оюутны стартап” хөтөлбөрийг 2017 оноос хойш жил бүр амжилттай зохион байгуулж ирсэн. Энэ жилийн “Багш, оюутны стартап 2023” (NUM Startup 3.0) хөтөлбөрийг 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулна.   

Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага: МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 

Хөтөлбөрийн үйл ажиллагааны ивээн тэтгэгч байгууллага: РИО ТИНТО МОНГОЛ ХХК 

Хөтөлбөрийн дэмжигч байгууллага:  

  • МУИС, БС, Бизнес консалтинг төв 
  • Нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газар 
  • Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК 
  • Сократус стартап студи ХХК 
  • Залуу судлаачдыг дэмжих сан 
  • Старт Төв Ази ХХК 
  • Азума шиппинг ХХК 
  • Лүүп агентлаг 
  • М Старс хаб ХХК 
  • Стартап Маркетинг Спэйс ХХК 
  • Хаан лизард студи ХХК 

ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА 

  • Судалгааны үр дүнд шинэ технологи бий болгох, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, гарааны компани байгуулахыг зорьж байгаа МУИС-ийн багш, судлаач оюутан хамтран баг бүрдүүлж тус  хөтөлбөрт хамрагдах боломжтой. 
  • Багийн гишүүдийн тоо: Нэг баг 2-оос доошгүй мэргэжлийн 4-7 хүний бүрэлдэхүүнтэй байна. 
  • Бүртгэгдсэн багууд тус хөтөлбөрийн үйл ажиллагаанд тасралтгүй оролцох боломжтой байх.
  • Сургалтыг танхим болон цахим хэлбэрээр, менторын зөвлөх үйлчилгээг баг бүрд төлөвлөсөн хуваарийн дагуу зохион байгуулна.  

ХӨТӨЛБӨРИЙН САНХҮҮЖИЛТ 

  • Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хөтөлбөрийн үйл ажиллагааг дэмжиж Рио Тинто Монгол ХХК-аас жил бүр 100,0 сая төгрөгийн санхүүжүүлт олгох ба үүнээс хөтөлбөрийн үйл ажиллагаанд холбогдох зардлууд болон хөтөлбөрт бүртгэгдсэн багийг хөгжүүлэх, хамтын ажиллагааны суурь зардал олгоно. 
  • Хөтөлбөрт шалгарсан төсөлд нийт 30,0 сая төгрөгийг  МУИС-аас санхүүжүүлнэ.  

ШАЛГАРСАН ГАРААНЫ КОМПАНИЙН ТӨСӨЛД ОЛГОХ САНХҮҮЖИЛТ 

Эрдэм шинжилгээ эрхэлсэн захиралтай гэрээ байгуулсны үндсэн дээр шалгарсан төсөлд нийт 30 сая төгрөгийн санхүүжилтийг (seed funding) олгоно. Үүнд: 

  • 1 дүгээр байр – 12 сая төгрөг; 
  • 2 дугаар байр – 10 сая төгрөг; 
  • 3 дугаар байр – 8 сая төгрөг  

БҮРТГЭЛ 

  • Бүртгэл эхлэх өдөр: 2023.04.12
  • Бүртгэл дуусах өдөр: 2022.05.04 
  • Бүртгэлийг дараах линк дээр оруулна уу
  • “Багш, оюутны стартап 2023” (NUM startup 3.0) хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шатууд 
  • ХУГАЦАА                      

    ҮЙЛ АЖИЛЛАГАА

    4-р сарын 12-наас 5-р сарын 04  Хөтөлбөрт оролцогдыг бүртгэх (REGISTRATION) 

     

    Арга хэмжээний зарлал, мэдээлэл хийх, бүртгэл явуулах 

    5-р сарын 06 өдөр  Хөтөлбөрийн нээлт (STARTUP LAUNCH) 

     

    Хөтөлбөрт бүртгэгдсэн багуудыг чиглүүлэх уулзалт 

    • Хөтөлбөрийг дэмжигч байгууллага, хөтөлбөрийн менторууд багуудтай уулзалт хийж хөтөлбөрийн үйл ажиллагааг танилцуулж, цаашид хөтөлбөрт оролцохоор бүртгүүлсэн багуудтай хамтран ажиллах талаар санал солилцоно 
    5-р сарын 06-наас 5-р сарын 30  Стартап сургалт (NUM- Startup Weekend)  

     

    Өдөр 1: Санаа питч хийх ➔ Багаа бүрдүүлэх 

    Өдөр 2: Бизнес санаагаа бүтээх ➔ Судалгаа хийх ➔ Бизнес моделио олох 

    Өдөр 3: Бизнесийн танилцуулга хийх ➔ Бизнесээ танилцуулах 

    6-р сарын 01-нээс 6-р сарын 30  Хурдасгуур хөтөлбөр (PreAccelerator) 

     

    ➔ Бизнес Модель 

    ➔ Хөрөнгө оруулалтын питч 

    ➔ Стартапын санхүү 

    ➔ Бүтээгдэхүүний анхны хувилбар 

    ➔ Борлуулалт 

    Инновацын 7 хоног арга хэмжээ (INNOVATION WEEK 2023) 

     

    ➔  Шинэ технологи, бизнес төслийг олон нийт, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдэд танилцуулах, хамтын ажиллагаанд урих арга хэмжээнд стартап төслүүд багаараа  оролцоно.  

    7-р сарын 01-нээс 8-р сарын 30  Сургалт, зөвлөгөө өгөх үе шат (MENTORING AND TRAINING SESSION) 

     

    ➔ Баг тус бүр ганцаарчилсан байдлаар хөтөлбөрийн хамтрагч бизнесийн байгууллага, менторуудтай уулзалт хийж гарааны компанийн бизнес төслийг хөгжүүлнэ.  

    9-р сарын 01- нээс 9-р сарын 30  Гарааны компанийн сургалтууд (NUM STARTUP FOUNDER COURSE) 

     

    ➔ Инновацын менежмент 

    ➔ Гарааны компанийн менежмент 

    ➔ Гүйцэтгэлийн менежмент 

    ➔ Бизнесийн эрх зүй, оюуны өмчийн менежмент 

    10-р сарын 01-нээс 10-р сарын 30  ➔ “Стартап-Энтрепренёршип-Хамтын ажиллагаа” арга хэмжээ зохион байгуулна.  

     

    ➔ “Startup Demo Day” Баг тус бүр өөрсдийн бизнес төслийн танилцуулга хийж, шалгаруулалт хамгийн өндөр санал авсан эхний 3 байрт төслийн санхүүжилт олгоно.  

    ➔ Хөтөлбөрт шалгарсан багуудтай гэрээ байгуулж, төсөл хэрэгжүүлэх санхүүжилт олгоно. 

  •