Мэдээ мэдээлэл

МУИС-ийн Хууль зүйн сургууль болон Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2023 оны 04 сарын 26

МУИС-ийн Хууль зүйн сургууль болон Монголын Өмгөөлөгчдийн холбоотой

хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

МУИС-ийн Хууль зүйн сургууль нь Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, тус арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор М.Уянга, МУИС-ийн Эмерит профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, академич С.Нарангэрэл, Практик сургалтын төвийн эрхлэгч, доктор, дэд профессор С.Болормаа, гэрээт дэд профессор, доктор З.Сүхбаатар, нөгөө талаас Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ, Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Т.Ихтамир нар оролцлоо.

Арга хэмжээний үеэр МУИС-ийн Эмерит профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, академич С.Нарангэрэл нь хоёр байгууллагын хамтын ажиллагааг сайшаан магтахаас гадна өөрийн санал бодлыг хэлэлцүүлж, цаашид анхаарч ажиллах зүйлсийн талаар бусадтайгаа хуваалцлаа.

Санамж бичгийн дагуу талууд эрдэм шинжилгээ, хурал зохион байгуулах, хууль тогтоомжийн төсөл, санал боловсруулах, судалгаа хийх, эрх зүйч, хуульчдыг тодорхой чиглэлээр мэргэшүүлэх зэрэг салбаруудад цаашид хамтран ажиллахаар болсон бөгөөд МУИС-ийн Хууль зүйн сургууль болон Монголын Өмгөөлөгчдийн холбоо хоорондын хамтын ажиллагаа улам бэхжиж, хөдөлмөр үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.