Мэдээ мэдээлэл

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн олон улс дахь амжилт үргэлжилсээр...

2023 оны 04 сарын 28

МУИС-ийн Хууль зүйн сургууль нь оюутнуудынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэх, нийгмийн оролцоог нь сайжруулах, сургуулийнхаа болоод улс эх орныхоо нэр хүндийг олон улс оронд таниулахаар оюутнуудыгаа олон улсын шүүх, арбитрын мэтгэлцээний тэмцээнүүдэд идэвхтэй хамруулдаг билээ.

Энэ хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төлөөлөн, олон улсын тэмцээнүүдэд оролцсон оюутнууд өндөр амжилт үзүүлж байгаа нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнуудын чадвар, чадавх ямар сайн байгааг харуулахаас гадна МУИС-ийн Хууль зүйн сургуулийн аливаа амжилт нь үе үеийн эрдэмтэн, судлаач, профессор, багш, ажилтан, оюутнуудын хичээл зүтгэл, идэвх санаачилга, хамтран ажиллагч байгууллагуудын сэтгэл зүрх, туслалцаа болоод олон хүмүүсийн ач гавьяатай салшгүй холбоотой гэдгийг дурдах нь зүйтэй.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн олон улсад үзүүлсэн амжилтыг үүгээр та бүхэнд танилцуулж байна.