ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ АРБИТР, БИЗНЕС ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ОЮУТНУУД ШАЛГАРУУЛНА
Зураг: https://www.negocom.jp/eng/(2023/4/28)
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг 2017 оноос хойш тасралтгүй оролцож байгаа 22 дахь удаагийн “Олон улсын худалдааны арбитр, бизнес хэлэлцээний тэмцээн” (Intercollegiate Negotiation Competition) нь 2023 оны 12-р сарын 9-10-нд Япон Улсын Софиа Их Сургууль дээр зохион байгуулагдана.
Уг тэмцээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төлөөлж Япон болон Англи хэл дээр өрсөлдөх багт оролцох сонирхолтой оюутнуудыг бүртгэж байна. Япон болон Англи хэл дээр өрсөлдөх багууд худалдааны арбитр, бизнес хэлэлцээр гэсэн 2 салбарт өрсөлдөх юм.
Бүртгэл
Уг тэмцээнд оролцохыг хүссэн оюутнууд ninjin.b@num.edu.mn хаягт өөрсдийн CV-г илгээнэ үү. Шалгарсан оюутнуудад мэйлээр мэдээлэл өгнө.
Бүртгэлийн эцсийн хугацаа: 2023 оны 5-р сарын 12
Ярилцлагын шат: 2023 оны 5-р сарын 19
Тэмцээний талаарх дэлгэрэнгүйг доорх холбоосоор орж авна уу: https://www.negocom.jp/eng/