Мэдээ мэдээлэл

МУИС-ийн ХЗС-ийн эрдэмтэн багш нар төрийн дээд шагналаар шагнууллаа.

2017 оны 02 сарын 24

МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар МУИС-ийн ХЗС-ийн гэрээт профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж "Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн" цол тэмдгээр, МУИС-ийн ХЗС-ийн гэрээт профессор, хууль зүйн ухааны доктор, МУ-ын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго "Монгол Улсын гавьяат багш" цол тэмдгээр, МУИС-ийн ХЗС-ийн гэрээт профессор, хууль зүйн ухааны доктор, ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан "Алтангадас" одонгоор тус тус шагнууллаа. 

Төрийн дээд шагналаар энгэрээ мялаасан хүндэт багш нартаа МУИС-ийн Хууль зүйн сургуулийн үе үеийн багш, ажилтан, шавь нарын нэрийн өмнөөс баяр хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!