Зар мэдээ

ТӨГСӨХ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД

2023 оны 05 сарын 15

МУИС, Хууль зүйн сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн Хаврын төгсөлтийн нэгдсэн шалгалт 2023 оны 05 сарын 31-ний өдөр тестийн шалгалтаар эхэлнэ.

Төгсөлтийн нэгдсэн шалгалтад оролцох оюутнуудын дүнг 2023 оны 05 сарын 29-ний өдрийн 14 цагаас өмнө СиСи системд бүрэн оруулсан байх шаардлагатай байна.

Иймд төгсөх оюутнууд хичээл үзэж байгаа багш нартайгаа яаралтай холбогдож шалгалтаа урьдчилан өгч хичээлийн улирлын эцсийн үнэлгээ буюу дүнг дурдсан хугацааны дотор СиСи системд бүрэн орсон байхаар өөрийн хичээл, сургалтын үйл ажиллагааг төлөвлөж зохион байгуулж ажиллахыг мэдэгдье.

       

ТӨГСӨЛТИЙН НЭГДСЭН

ШАЛГАЛТЫН КОМИСС