МУИС-ийн Хууль зүйн сургууль болон Тайландын Хаант Улсын Чулалонгкорны Их Сургуультай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрүүдэд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа, Эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Уянга, Практик сургалтын төвийн эрхлэгч, доктор, дэд профессор С.Болормаа нар Чулалонгкоры Их Сургуульд айлчиллаа.
Уг айлчлал нь МУИС-ийн Хууль зүйн сургууль, Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яам болон Чулалонгкорны Их Сургуулийн хамтын ажиллагаагаар зохион байгуулагдсан бөгөөд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа нь “Монгол Улс дахь одоогийн эрх зүйн хөгжил: хувийн болон арилжааны эрх зүй” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, Чулалонгкорны профессор, багш нар Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаар олон сонирхолтой асуултуудыг асуусан. Мөн дараах 2 чиглэлд айлчлалын зорилго оршино. Үүнд:
Хуулийн сургуулиудын цаашдын хамтын ажиллагаа өргөжиж, олон салбарт харилцан туршлага солилцох болов уу.