Мэдээ мэдээлэл

ТЕХАС мужийн Дээд шүүхийн шүүгч нартай уулзалт хийлээ

2023 оны 05 сарын 18

2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор М.Уянга нар АНУ-ын Техас мужийн дээд шүүхийн шүүгч нар болох ноён Jason Macgregor, Matthew G.Wright, Andrew Brown, William Morrison нарыг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар МУИС-ийн Хууль зүйн сургуультай хамтран шүүхийн мэтгэлцээний тэмцээн хамтран зохион байгуулах талаар ярьсан бөгөөд “АНУ дахь хууль зүйн боловсрол олгох тогтолцоо” сэдвийн оюутнуудад лекц уншлаа. Лекцийн үед оюутнууд өөрсдийн сонирхсон асуудлын хүрээнд асуулт асууж, шүүгч нар аль болох ойлгомжтойгоор оюутнуудад хариулахыг хичээлээ.