Мэдээ мэдээлэл

Нью Хэмпшир мужийн Дээд шүүхийн шүүгч нар оюутнуудтай нээлттэй яриа өрнүүлэв

2023 оны 05 сарын 18

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвийн санаачилгаар 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр АНУ-ын Нью Хэмпшир мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Гордон Макдональд, Муж улсуудын шүүхийн Үндэсний төвийн Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Майкл Буэнгер болон Муж улсуудын шүүхийн Үндэсний төвийн Шүүхийн ёс зүйн хэлтсийн эрхлэгч Дэвид Сахар нар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнуудтай “Хуульчийн ёс зүй” сэдвийн хүрээнд нээлттэй ярилцлага өрнүүллээ.

Шүүгчид лекцийн явцад АНУ-ын эрх зүйн тогтолцоо, хуульчийн ёс зүйг баримтлуулах талаарх холбогдох дүрэм, журам, шүүх хурал хэрхэн явагддаг, хуульч мэргэжлийн онцлог зэрэг олон сонирхолтой сэдвийн талаар оюутнуудтай нээлттэй яриа өрнүүллээ. Энэ хүрээнд оюутнууд сонирхсон сэдвийн талаар асуулт асуулаа.