Мэдээ мэдээлэл

Зэргийн бус сургалт амжилттай зохион байгуулагдлаа

2023 оны 05 сарын 21

2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 202 оны 05 дугаар сарын 20-ны өдрүүдэд “Эрх зүй ба технологи Модуль-2” сэдэвт зэргийн бус сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Тус сургалтад нийт 18 хүн хамрагдсан бөгөөд хуульч, өмгөөлөгчөөс гадна цөөн тооны мэдээлэл технологийн мэргэжлийн хүмүүс хамрагдлаа. Сургалтын зорилго нь дижитал шилжилтийн хэрэглээ өсөн нэмэгдэж буйтай холбоотойгоор мэдээллийн технологид суурилсан үйлчилгээ, бүтээгдэхүүний эрх зүйн орчны талаар мэдлэгийг эзэмшүүлэх, практикт үүсэж буй тулгамдсан асуудлыг шийдвэрлэж буй арга зам, сайн туршлагын талаарх мэдээллийг олгоход оршино.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эдийн засаг, бизнесийн эрх зүйн төв, МУИС-ийн ХШУИС-ийн машин, оюуны лабораториийн санаачилгаар Монголын Хуульчдын Холбоо, Монголын Биржүүдийн Нэгдсэн Холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа, МУИС-ийн ХШУС-ийн дэд профессор Ч.Алтангэрэл, Монголын Хуульчдын Холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл нар нээлтийн үг хэлснээр эхэлж, дараах багш нар илтгэл хэлэлцүүллээ. Үүнд:”

Энэ удаагийн сургалт хуульч өмгөөлөгчдийн хувьд багц цаг тооцуулах боломжтой болсноороо давуу талтай бөгөөд хууль, өмгөөлөгч та бүхэн дараа дараагийн сургалтад хамрагдах боломжтой дуулгахад таатай байна.