Мэдээ мэдээлэл

Төгсөх болзол хангасан магиструудын бүрдүүлэх материал

2023 оны 05 сарын 23

Мэргэжлийн магиструуд: Мэргэжлийн дадлага болон энэ улиралд судалж байгаа хичээлийг амжилттай судалж дүн нь СИСИ системд орсны дараа

Судалгааны магиструуд: Жинхэнэ хамгаалалтанд тэнцсэн тохиолдолд дараах материалыг 05-р сарын 31-ний 17.00 цагаас өмнө бүрдүүлж өгнө.

 

  1. Төрийн албан хаагчийн анкет /А3 дээр хэвлээд дундуур нь нугалан А4 болох, зураг наасан байх/

 

  1. Диплом, энгэрийн тэмдэг, хавтасны үнэ болох 44800 төгрөг /энгэрийн тэмдэг авахгүй тохиолдолд 31950 төгрөг/ банканд тушаасан баримт /интернэт банкаар шилжүүлж болохгүй/

Банк: Голомт,Дансны дугаар: 1102927741,Дансны нэр:МУИС төвлөрсөн санГүйлгээний утга: Оюутны ID, нэр, утасны дугаар

 

  1. Өмнөх боловсрол буюу бакалаврын дипломын дугаар /дугаартай 1 нүүрний зураг/-ыг авч ирж өгөх эсвэл shurenchimeg@num.edu.mn мэйл хаягаар явуулах

 

  1. Судалгааны магиструуд дараах журмын дагуу магистрын ажлаа номын санд хүлээлгэж өгсөн байх https://www.num.edu.mn/filesnum/juram/NUM_magistr_doctor_sudalgaanii_ajliin_urdun_juram.pdf

 

Анхаарах зүйл:                               

Дээрх бичиг баримтыг Хууль зүйн сургуулийн 207 тоот өрөөнд авч ирж өгөхдөө урьдчилсан байдлаар хэвлэсэн дипломын хавсралт дээр гарын үсэг зурах