Зар мэдээ

ЗУНЫ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.

2023 оны 06 сарын 04

 

ХУУЛЬ ЗҮЙН АНАЛИЗ, ХУУЛЬ ЗҮЙН АНГЛИ ХЭЛНИЙ БИЧЛЭГ

СЭДЭВТ ЗУНЫ СУРГАЛТЫН ЗАРЛАЛ

Хууль зүйн анализ, хууль зүйн англи хэлний бичилт сэдэвт зуны сургалт 2023.06.12-21-нд зохион байгуулагдана. Тус сургалтыг АНУ-ын Пенсильвани мужийн их сургуулийн Хуулийн сургууль (Penn State Law) болон МУИС-ийн Хууль зүйн сургууль хамтран 2017 оноос зохион байгуулж байгаа билээ.

Сургалтад хэн хамрагдах боломжтой вэ?

  • МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан, төгсөгчид болон залуу хуульчид хамрагдах боломжтой.

Сургалт удирдан явуулах багшийн мэдээлэл:

  • АНУ-ын Пенсильвани мужийн их сургуулийн Хуулийн сургуулийн Хууль зүйн англи хэлний гэрчилгээ олгох хөтөлбөрийн захирал, хууль зүйн магистрын хөтөлбөрийн хэлний мэргэжилтэн, доктор Линдси Куртз (PhD)

Сургалт үргэлжлэх хугацаа:

  • 2023 оны 6 дугаар сарын 12-ноос 21-ны өдрийн 18:00-20:00 цагт (ЖичХичээл ажлын өдрүүдэд орох ба амралтын өдрүүдэд орохгүй болно.)

Бүртгэл хаагдах хугацаа:

  • 2023.06.10-ны өдрийн 17:00 цаг

Сургалт явагдах хэлбэр:

  • Онлайн

Сургалт явагдах хэл:

  • Англи хэл
  • ТодруулгаСургалт Монгол орчуулгагүй, Англи хэл дээр явагдах тул англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх шаардлагатай.)

Сургалтын төлбөрийн мэдээлэл:

  • 40,000 төгрөг

Сургалт явагдах нөхцөл:

  • Тус зуны сургалт нь энэ жил тодорхой шалтгааны улмаас онлайнаар зохион байгуулагдаж буй тул анги бүрдээгүй тохиолдолд цуцлагдах бөгөөд төлсөн төлбөрийг буцаан олгохыг анхаарна уу. Анги бүрдсэн эсэх талаар баталгаажуулах и-мэйлийг 2023.06.10-ны өдрийн 18:30 минутад бүртгүүлсэн и-мэйл хаягт илгээх бөгөөд анги бүрдсэн тохиолдолд сургалт хуваарийн дагуу 2023.06.12-ны өдөр эхэлнэ.

Холбоо барих:

  • Сургалттай холбоотой тодруулах зүйл байвал d.bulgan@num.edu.mn хаягаар холбогдоно уу.

ЗУНЫ СУРГАЛТАД БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР

Бүртгэл 2023.06.10-ны өдрийн 17:00 цаг хүртгэл явагдана. Бүртгүүлэгчид дараах мэдээллийг d.bulgan@num.edu.mn и-мэйлээр илгээнэ үү. Үүнд:

  1. Овог нэр
  2. МУИС-ийн ХЗС-ийг төгссөн он, одоо суралцаж буй бол суралцаж буй түвшин
  3. Төгссөн хэлбэр
    1. Одоо суралцаж байгаа бол оюутан
    2. Төгссөн бол “өдөр”, “орой”, “эчнээ”, “магистр”, “доктор” зэргээс өөрт хамаарах хэлбэрийг бичнэ.
  4. Залуу хуульч бол хуульчийн гэрчилгээ авсан он, төгссөн сургуулийн нэр, төгссөн он болон төгссөн хэлбэрийн мэдээллийг бичнэ.
  5. Холбоо барих и-мэйл хаяг болон утасны дугаар (Сургалттай холбоотой мэдээллүүд бүртгүүлсэн и-мэйл хаягт илгээгдэнэ.)
  6. Сургалтыг амжилттай төгссөн тохиолдолд олгогдох сертификат шуудангаар хүлээн авах хаяг
  7. Төлбөр төлсөн баримтыг хавсарган илгээнэ.

Дээрх мэдээлэл болон төлбөр төлсөн баримтыг бүрэн илгээсэн тохиолдолд бүртгэл баталгаажих бөгөөд бүртгэл баталгаажсан тухай хариу и-мэйл очино.

Бүрдүүлбэр дутуу, төлбөр төлөөгүй болон хугацаа хоцорч илгээсэн мэдээллийг бүртгэх боломжгүй болохыг анхаарна уу!

Төлбөр төлөх мэдээлэл:

Төлбөрийн хэмжээ: 40,000 төгрөг

Төлбөр хүлээн авах данс: Төрийн банк 106000003354 МУИС Хууль зүйн сургууль

Гүйлгээний утга: “Зуны сургалт” гэж бичээд өөрийн овог, нэр, утасны дугаар бичнэ. /Жишээ ньЗуны сургалт, Батаагийн Сарнай, 99887766 гэх мэт/

Сургалттай холбоотой тодруулах зүйл байвал d.bulgan@num.edu.mn хаягаар холбогдоно уу.