Зар мэдээ

ТӨГСӨЛТИЙН НЭГДСЭН ШАЛГАЛТЫН БОДЛОГЫН ШАЛГАЛТЫН САНАМЖ

2023 оны 06 сарын 03

Төгсөлтийн нэгдсэн шалгалтын бодлогын шалгалтад оролцох оюутнууд дараах санамжийг анхаарна уу. 

Оюутан нь бодлогын шалгалтад ашиглах эх сурвалжийг авчрахдаа тусгай тэмдэглэгээ хийгээгүй, хуулийн албан ёсны болон шинжлэх ухааны тайлбар, Улсын дээд шүүхийн зөвлөмж, тогтоол зэрэг хуулийн өөрийн нь эх бичвэрээс өөр нэмэлт мэдээлэл тусгагдаагүй эх сурвалжийг л ашиглана. 

Эх сурвалжийн жагсаалтад заасны дагуу хамгийн сүүлийн нэмэлт, өөрчлөлттэй хуулийг авчрах шаардлагатай тохиолдолд өмнө нь хэвлэгдсэн хэвлэмэл хууль (жишээ нь хэрэглээний багц хууль гэх мэт) нь тухайн шаардлагыг хангаж байгаа эсэхийг нягтлах шаардлагатай болохыг анхааруулъя. 

Бодлогын шалгалт нь нийт 6 цаг үргэлжлэх тул үүнийг бодолцож цэнхэр өнгийн үзгэн балыг оюутан өөрөө хангалттай хэмжээгээр бэлтгэж ирэхийг анхаарна уу. 

Оюутнууд шалгалтад ирэхдээ өөрийн иргэний үнэмлэх, оюутны үнэмлэх заавал авчирсан байна. 

Бодлогын шалгалтын суудлын хуваарь 2023 оны 06 сарын 06-ны өдөр сургуулийн албан ёсны вэбсайт, сургуулийн зарын самбаруудад гарсан байх тул шалгалтад ирэхээс өмнө өөрийн суудлын хуваарийг нягтална уу. 

Шалгалтын цагийг 2023 оны 06 сарын 05-аас 06-ны өдрийн хооронд сургуулийн вэбсайт, сургуулийн зарын самбаруудаар  зарлана.