Зар мэдээ

ТӨГСӨХ АНГИЙН ОЮУТНУУДЫН АНХААРАЛД

2023 оны 06 сарын 06

2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улирлын бакалаврын өдрийн ангийн төгсөлтийн нэгдсэн бодлогын шалгалтыг 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн өглөө 10 цагаас зохион байгуулна.

Суудлын хуваарь 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гарсан. Оюутнууд аль ангид хуваарилагдсанаа сургуулийн вебсайт, сургуулийн зарын самбаруудад байрлуулсан хүснэгтээс урьдчилан шалгасны үндсэн дээр тус суудлын хуваарийн дагуу 06 сарын 07-ны өдрийн 9 цаг гэхэд ангийн хянагч багш нарт бичиг баримтаа шалгуулж суудлаа эзэлсэн байна. Бүх оюутан иргэний үнэмлэх, оюутны үнэмлэхээ авчрахыг анхаарна уу. Мөн цэнхэр өнгийн үзгэн балыг оюутан бүр өөрсдөө хангалттай хэмжээгээр бэлтгэж ирсэн байхыг анхаарна уу.