БНСУ-ын Хандон олон улсын хуулийн сургуулийн (Handong International Law School) Проф. Дэвид Коллиер, Проф. Даниел Син болон тус сургуулийн 16 оюутан зуны танилцах аяллаар Монгол Улсад хүрэлцэн ирж Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд зочиллоо. Ингэхдээ, хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, доктор Б.Нинжингийн “Монгол Улсын гадаад хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин” сэдэвт лекцийг сонсон, сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ.