МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, багш нар ХБНГУ-ын Бавари мужийн их сургуулиудын профессор, багш нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал, туршлага солилцлоо.
Уг айлчлалын үеэр эрх зүйч мэргэжлийн сургалтын хөтөлбөр, агуулга, шалгалтын журам, арга зүйг боловсронгуй болгох, дадлагын хөтөлбөр, агуулга, чиг үүрэг, зохион байгуулалтыг сайжруулах болон хамтын ажиллагааны боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр профессор, багш нар мэдлэг, туршлагаа хуваалцаж, дугуй ширээний сонирхолтой яриа өрнүүллээ.
- Байройтийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, профессор Андрей Мааяар, доктор, профессор Бэрнд Канновски, Хууль зүй, эдийн засгийн шинжлэх ухааны сургуулийн Иргэний эрх зүй, эрх зүйн түүхийн тэнхим болон бусад төлөөлөгчид
- Вюрьцбургийн Юлиус-Максимилианы их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Кристоф Керварт, Вюрьцбургийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн сургалт хариуцсан захирал, доктор, профессор Франк Петр Шүстар, доктор, профессор Хилгендорф, Вюрьцбургийн их сургуулийн Эрүүгийн эрх зүй, Эрүүгийн процессын эрх зүй, Эрх зүйн онол, Эрх зүйн мэдээлэл болон мэдээллийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч ба бусад төлөөлөгчид
- Айгсбургийн Хууль зүйн сургуулийн дэд захирал доктор, профессор Арнд Кох, профессор Петр Касиске, Аугсбургийн их сургуулийн Эрүүгийн эрх зүй, Эрүүгийн процессын эрх зүй, Эдийн засгийн эрх зүйн профессор, доктор Мартин Кмэнт, Хууль зүйн мэдээлэл, судалгааны төвийн захирал, Нийтийн эрх зүй, Европын эрх зүй, Байгаль орчин болон төлөвлөлтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч болон бусад төлөөлөгчид
- Бавари мужийн Хууль зүйн яамны ахлах Сайд, ноён Гуйдо Тийзел болон бусад төлөөлөгчид, Бавари мужийн Улсын дээд шүүхийн шүүгч, хадагтай Катрин Хүбэрт болон бусад төлөөлөгчид
- Ханнс-Зайделийн сангийн зүүн болон Төв Ази хариуцсан хэлтсийн дарга хадагтай Вероника Айхингар нарт талархал илэрхийлье.