Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа БНСУ-ын Күүкмин Их сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутнуудад “Монголын орчин цагийн хууль эрх зүй: хувийн болон арилжааны эрх зүй” сэдэвт лекц уншлаа. Уг лекцийн хүрээнд Монгол улс, монгол улсын эрх зүйн тогтолцоо, арилжааны болон хувийн эрх зүйн хуулийн шинэчлэлт, цаашдын чиг хандлага зэргийг танилцуулсан юм. Мөн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн бүтэц бүрэлдэхүүн, хичээлийн хөтөлбөр зэргийг цохон тэмдэглэж дээрх сэдвийн хүрээнд сонирхолтой яриа өрнүүллээ.
Уг лекцэд хүрэлцэн ирж сонирхолтой яриа өрнүүлсэн Күүкмин Их сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор И Дун Ги-д талархал илэрхийлье.