Мэдээ мэдээлэл

Оюутнуудын анхааралд

2023 оны 08 сарын 07

Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн үйл ажиллагаатай холбоотойгоор сургалтын нэгдсэн төлөвлөгөөний хүрээнд явагдах анхаарвал зохих мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

Нэг. Сургуулийн хичээллэх байр өөрчлөгдсөнтэй холбоотой мэдээлэл

Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн хичээлийн шинэ барилга 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлаас эхлэн баригдах болсонтой холбоотойгоор хичээл, сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс МУИС-ийн Улаанбаатар сургуулийн хичээлийн байранд түр хугацаагаар хичээллэх шийдвэрийг МУИС-ийн Удирдах зөвлөлөөс гаргасан билээ.

Тус шийдвэртэй холбоотойгоор Улаанбаатар сургуулийн байршил, МУИС-ийн Төв байрнаас Улаанбаатар сургуулийн байр хүртэлх замын зураглалын мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

Зураг №1. МУИС-ийн харьяа Улаанбаатар сургуулийн байрны зураг