Мэдээ мэдээлэл

“Хувийн суралцах төлөвлөгөө”-г 2023.08.25-ны өдрийн 14:00 цагаас эхлэн нээнэ.

2023 оны 08 сарын 24

Сургалтын үйл ажиллагааны журмын дагуу “Хувийн суралцах төлөвлөгөө” зохиогоогүй суралцагч хичээл сонголтын нийт хугацааны 8 дахь хоногоос буюу 2023.08.29-ний өдрөөс зохиох байсныг суралцагчдын хүсэлтийг үндэслэн хичээл зохион байгуулах үйл ажиллагааг шуурхайлах зорилгоор “Хувийн суралцах төлөвлөгөө”-г 2023.08.25-ны өдрийн 14:00 цагаас эхлэн нээнэ.  

2023.08.30-ны өдрөөс мэргэжлийн тэнхимийн зөвшөөрсөн хичээлд бүлэг хуваарь, боломжтой суудал нэмэгдэхийг анхаарна уу.