МУИС-ийн ХЗС-ийн Олон улсын эрх зүйн хөтөлбөр нь 1998 оноос хойш хэрэгжиж байгаа хууль зүйн сургуулийн гол хөтөлбөрүүдийн нэг бөгөөд чадварлаг мэргэжилтэн бэлтгэсээр ирсэн. Улам бүр харилцан хамааралтай болж буй өнөөгийн дэлхий ертөнцөд олон улсын эрх зүйн сайн мэдлэгтэй үндэсний боловсон хүчин бэлтгэх нь манай улсын хууль зүйн боловсролын нэг үндсэн зорилго болсон билээ.
Олон улсын эрх зүйн хөтөлбөр нь
Олон улсын эрх зүйн хөтөлбөрт элсэх сонирхолтой оюутнууд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
1. 3 дугаар түвшинд элсэн суралцагч байх;
2. Англи хэлхий ахисан дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх (upper intermediate +)
Элсэлтийн шалгаруулалтад оролцохыг хүссэн эрх зүйн 3 дугаар түвшний оюутнууд ninjin.b@num.edu.mn хаяг руу 2023 оны 8 дүгээр сарын 31-ний 18 цаг хүртэл овог нэр, товч танилцуулга (CV), англи хэлний түвшин тогтоох шалгалтын сертификат (хэрэв байгаа бол) имэйл хаяг, утасны дугаарыг явуулна уу.
Сонгон шалгаруулалтыг бичгийн болон ярилцлагын хэлбэрээр явуулна.
Бичгийн англи хэлний шалгалтыг 9 сарын 01-ний өдөр Улаанбаатар Их Сургуулийн А200 тоотод 09:00 цагаас зохион байгуулна. Ярилцлагын талаар бичгийн шалгалтын дараа мэдэгдэнэ.