Мэдээ мэдээлэл

ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТРЫН МЭТГЭЛЦЭЭНИЙ WILLEM C. VIS MOOT INTERNATIONAL ARBITRATION MOOT-ИЙН БАГИЙН ГИШҮҮД СОНГОН ШАЛГАРУУЛАХ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2023 оны 10 сарын 05

Олон улсын худалдааны гэрээний эрх зүй болон Арилжааны арбитрын хамгийн нэр хүндтэй мэтгэлцээний тэмцээн болох Willem C. VIS MOOT International Arbitration Moot 31 дэх тэмцээнд МУИС-ын ХЗС-ийг төлөөлөх өрсөлдөх багийн гишүүдийг сонгон шалгаруулах бүртгэл эхэллээ. МУИС-ын Хууль Зүйн Сургуулийн 3, 4, 5 дугаар түвшний оюутан та бүхнийг сонгон шалгаруулалтад урьж байна.

Тус тэмцээн 2024 оны 03 сарын 22-ноос 03 сарын 28-ны хооронд Австри улсын Вена хотноо зохиогдох ба үүнд оролцсоноор, олон улсын бизнесийн гэрээ, түүнээс үүдэх маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны талаархи өөрийн мэдлэгийг өндөр түвшинд хөгжүүлж, цаашид тус салбарт үндэсний болон олон улсын хуулийн фирм, олон улсын байгууллагад ажиллах суурь чадварыг олж авах ба дэлхийн хэмжээний хуулийн фирм, хуульчдад өөрийгөө таниулах боломжтой болно. Дэлхийн бүхий л томоохон хуулийн сургуулиудаас нийт 350-400 орчим баг оролцдог уг мэтгэлцээнд өрсөлдөж, өөрийгөө сорих нь цаашдын мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэхэд том түлхэц болдог.

Оролцохыг хүсэгчид:

1. Өөрийн товч танилцуулга, англи хэлний мэдлэг болон ОУ-ын худалдааны эрх зүйн талаархи мэдлэгийг багтаасан CV-г илгээнэ.

2. Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байхыг шаардана.

3. Тэмцээнд бэлтгэх цаг завыг зориулах, багийн ажлын тогтоосон хуваарийн дагуу ажиллахыг шаардана. Бүртгүүлэхийг хүсэгчдийн материалыг baigal_e@num.edu.mn хаягаар, 2023 оны 10 сарын 8-ны өдрийг дуустал хүлээн авах ба 10 сарын 9-ны өдөр ярилцлага хийж шалгаруулна.