Мэдээ мэдээлэл

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төв болон их дээдийн 3-р ангийхан хамтран “Сайн үйлийн аян” зохион байгууллаа.

2023 оны 11 сарын 30

         

         МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвөөс жил бүр санаачлан зохион байгуулдаг “Сайн үйлийн аян”-ы хүрээнд Их дээдийн 3-р ангийн оюутнуудтай хамтран 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүмүүжиж буй нярай хүүхэдтэй эхчүүдийн байрны тохижилтод зориулж хивс, хүүхдийн хувцасны угаалгын машин, ус цэвэршүүлэгч, хүүхдийн хашлага, тоглоом, ном зэрэг эд зүйлсийг хүлээлгэн өглөө. 

    Тус хорих ангийн дарга, хурандаа Ц.Очгэрэл Практик сургалтын төвийн эрхлэгч С.Болормаа, тус төвийн Гэрээт дэд профессор З.Сүхбаатар болон Их дээд-3 ангийн төлөөлөл С.Оюунбаяр, Д.Өлзийдэмбэрэл нарыг хүлээн авч уулзлаа.

       Практик сургалтын төвөөс өнгөрсөн хичээлийн жилд Их дээдийн ангийг төгсөгч оюутнуудтай хамтран Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын хүүхдүүдэд Дэлхийн болон Монголын сонгодог уран зохиолын номнууд болон гадаад хэлний сурах бичиг зэрэг 279 номыг хүлээлгэн өгч байсан билээ.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.