Мэдээ мэдээлэл

МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН БАГ 9 ДЭХ УДААГИЙН “ОЛОН УЛСЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ЭРХ ЗҮЙН ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ҮНДЭСНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН”-Д ТҮРҮҮЛЛЭЭ.

2023 оны 12 сарын 06

2023 оны 12 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд Олон Улсын Улаан Загалмайн хороо, Монголын Улаан Загалмай Нийгэмлэг, Дотоод хэргийн их сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургууль хамтран 9 дэх удаагийн Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд нийт 6 сургуулийн 12 багийн 34 оюутан бүртгүүлж, мэтгэлцээний шатанд Дотоод хэргийн их сургууль, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Их засаг Олон улсын их сургуулийн Их засаг Хууль зүйн сургуулийн багууд оролцсон юм. Тэмцээний мэтгэлцээний шат Дотоод хэргийн их сургуульд зохион байгуулагдаж, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутан С.Билэгт-Очир, Э.Энхжин нар тэргүүн байр эзэллээ.

Энэ жилийн тэмцээнд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Их Засаг олон улсын их сургууль, Дотоод хэргийн их сургууль зэрэг дотоодын шилдэг их сургуулиудын нийт 6 сургуулийн 12 багийн 34 оюутан бүртгүүлж, мэтгэлцээний шатанд Дотоод хэргийн их сургууль, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Их засаг Олон улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн багууд оролцсон юм. Тэмцээний мэтгэлцээний шат Дотоод хэргийн их сургуульд зохион байгуулагдаж, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутан С.Билэгт-Очир, Э.Энхжин нарын баг шалгарч 2024 оны 3 дугаар сард болох бүс нутгийн тэмцээн (22th Red Cross International Humanitarian Law Moot)-д Монгол Улсыг төлөөлөн оролцох эрх олж авсан бол дэд байрыг мөн сургуулийн олон улсын эрх зүйн хөтөлбөрийн 5 дугаар түвшний оюутан Б.Байгаль, 4 дүгээр түвшний оюутан Н.Билгүүн нарын баг эзлэв.

Мөн шилдэг гурван илтгэгч (Best, Second, Third Mooter), прокурорын болон яллагдагчийн талын шилдэг бичгэн тайлбар (Best Memorial (Prosecutor/Defendant))-ын шагналыг хүртлээ.

Тэмцээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулиас 3 багийг бэлтгэн оруулсан ба багуудыг дасгалжуулах ажлыг Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Э.Туулайхүү, зохион байгуулалтаар хангах ажлыг ахлах багш Б.Одонтунгалаг тус тус хариуцан ажиллав.

Тэмцээнд оролцсон багууд, дасгалжуулсан, ажлын хэсэгт ажилласан багш нартаа сургуулийн зүгээс баяр хүргэе!