Мэдээ мэдээлэл

МУИС-ийн зочин судлаач Чарльз Даган “Эх газрын эрх зүйн түүх болон БНХАУ-ын Үндсэн хуулийн эрх зүй”, “Бүгд Найрамдах Франц Улсын эрх зүйн тогтолцоо” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

2023 оны 12 сарын 08

МУИС-ийн Хууль зүйн сургууль, Бүгд Найрамдах Франц Улсын Toulouse Capitole Их Сургуулийн хооронд байгуулагдсан хамтын ажиллагааны хүрээнд тус сургуулийн судлаач Чарьз Даган нь Монгол Улсад хүрэлцэн ирж 2023 оны 12 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд “Эх газрын эрх зүйн түүх болон БНХАУ-ын Үндсэн хуулийн эрх зүй”, “Бүгд Найрамдах Франц Улсын эрх зүйн тогтолцоо” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Зочин судлаач Чарьз Даган нь Монгол Улсад байх хугацаандаа Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэц, Монголын Олон Улсын Арбитр, Хууль Зүйн Үндэсний Хүрээлэн зэрэг байгууллагаар зочлон тэдгээрийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр Бүгд Найрамдах Франц Улсын Toulouse Capitole Их Сургууль болон бусад Франц эрдэмтэдтэй хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.

Image previewImage previewImage preview