ОЛОН УЛСЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ЭРХ ЗҮЙН ЭКСПЕРТ ЛЕКЦ УНШЛАА.
2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Олон улсын Улаан загалмайн хорооны Зүүн Азийн Төлөөлөгчийн газрын Хуулийн хэлтэсийн дарга Марва Шаббар болон Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн мэргэжилтэн О.Манлайбаатар нар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 3 дугаар түвшний оюутнуудад Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн чиглэлээр лекц уншив. Хатагтай Марва Шаббар нь дайтаж буй болон дайны эрсдэл бүхий олон газар ажилласан, энэ салбарт судалгаа хийсэн академик ажлын болоод практикийн арвин туршлагатай. Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй нь олон улсын нийтийн эрх зүйн дэд салбар бөгөөд олон улсын болон олон улсын бус зэвсэгт мөргөлдөөний үеийн дэг журам - байлдагч талуудын зан үйл, дайны талбар дахь шархтан, өвчтөн, дайнд олзлогдогсод, дайны үеийн энгийн иргэн, энгийн иргэний обьектын хамгаалалтын асуудлыг зохицуулдаг билээ.