Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит “MOCK TRIAL-2023” Шүүхийн мэтгэлцээний тэмцээн 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тэмцээнд Монгол улсын Хууль зүйн их, дээд сургуулиудын 28 баг, 3 төрлөөр оролцосноос МУИС-ийн Хууль зүйн сургууль багийн нийлбэр оноогоор ТЭРГҮҮН байрт шалгарлаа.
- Захиргааны эрх зүйн төрөлд Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Б.Энхтайваны удирдсан баг Тэргүүн байр
- Иргэний эрх зүйн төрөлд Хувийн эрх зүйн тэнхимийн багш Б.Баялагмаагийн удирдсан баг Тэргүүн байр
- Эрүүгийн эрх зүйн төрөлд Нийтийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D) Б.Одонтунгалагийн удирдсан баг Дэд байр тус тус эзэллээ.
Тэмцээнд оролцсон нийт оюутан, удирдан чиглүүлсэн багш нартаа Хууль зүйн сургуулийн зүгээс баяр хүргэн талархал илэрхийлж, цаашдын эрдмийн их үйлсэд нь амжилт хүсье.