“ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭРХ ЗҮЙ БА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АРБИТР” СЭДЭВТ ӨВЛИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхим, Эдийн засаг, бизнесийн эрх зүйн төвөөс оюутнуудын өвлийн амралтын үеэр буюу 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 26-ны өдрүүдэд өвлийн улирлын кредит олгох сургалтыг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Энэ жилийн сургалтад ХБНГУ-ын Маннхаймын Их Сургуулийн дэд профессор, Herbert Smith Freehills олон улсын хуулийн фирм (дэлхийд эрэмбээрээ 3-т ордог)-ийн ахлах хуульч, тус фирмийн Европын консул, хууль зүйн доктор Bajar Scharaw-ыг урьж, Хууль зүйн сургуулийн “Эрх зүй” хөтөлбөрийн өдөр, орой, эчнээ ангийн 50 оюутанд “Олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүй ба хөрөнгө оруулалтын арбитр” сэдвээр явагдлаа.
Тус сургалтаар үндэсний ба олон улсын эрх зүйн зохицуулалт, олон улсын шүүх, арбитрын практик зэрэг “Олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүй”-н үндсэн асуудлуудыг хамарсан 13 бүлэг сэдвийн хүрээнд 24 цагийн лекцийг англи хэл дээр оюутнуудад хүргэв.
Зочин профессор, хуульч Bajar Scharaw сургалтад хамрагдсан оюутнуудын хөрөнгө оруулалтын эрх зүйн суурь мэдлэг сайн байгааг үнэлж, сургалтаар хүргэх агуулгаа илүү гүнзгийрүүлсэн түвшинд орсон нь бахархууштай байв.
Зочин профессор, хуульч Bajar Scharaw Монгол Улсад ирж, буцахтай холбоотой бүх зардлыг хувиасаа гаргасан бөгөөд олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин үеийн нөхцөд байдал, тулгамдсан асуудлын талаар өндөр ач холбогдол бүхий мэдлэг хүргэсэн явдалд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнууд, нийт багш нарын өмнөөс гүн талархал илэрхийлж байна.