МУИС-ийн Хууль зүйн сургууль болон Легал датагийн Хамтын ажиллагааны хүрээнд тус сургуулийн интернэт дотоод сүлжээг ашиглан legaldata.mn рүү хандсанаар Легал датагийн Алтан багцын үйлчилгээ (нэг сарын эрхэд хамаарах үйлчилгээнүүд)-г 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд ашиглах технологийн боломжийг бүрдүүллээ.
Зөвхөн Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Парк дах тус сургуулийн интернэт дотоод сүлжээг ашиглан Легал дата руу хандалт хийж, нэвтэрсэн хэрэглэгчид үйлчилгээний эрх нээлттэй байх бөгөөд харин сургуулийн орчноос бусад газар, өөр интернэт сүлжээ, хувийн дата эрх ашиглан Легал дата руу нэвтэрсэн тохиолдолд үйлчилгээний эрх идэвхгүй байхыг анхаарна уу.
Багш, суралцагч та бүхэн судалгааны ажилдаа тус дата санг өргөнөөр ашиглана уу.
МУИС-ийн Хууль зүйн сургууль