Мэдээ мэдээлэл

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг 22 дахь удаагийн Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээний бүсийн тэмцээнд амжилттай оролцлоо.

2024 оны 03 сарын 16

2024 оны 3 дугаар сарын 6-наас 9-ний өдрүүдэд зохион байгуулагдсан 22 дэх удаагийн Ази-Номхон далайн бүсийн их сургуулиудын Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээний тэмцээн (The 22nd Red Cross International Humanitarian Law Moot (an Inter-University Competition for Asia-Pacific Region))-д МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг - олон улсын эрх зүйн 4 дүгээр түвшний оюутан С.Билэгт-Очир, Э.Энхжин нар Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцлоо. Эдгээр оюутан өнгөрсөн оны 12 дугаар сард зохион байгуулагдсан үндэсний тэмцээний аварга юм.

Тэмцээнд оролцогч баг бүр прокурор, яллагдагчийн аль алиных нь өмнөөс англи хэл дээр тайлбар бичин илгээж, түүний дагуу амаар мэтгэлцдэг ба шүүх хуралдааныг Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн дагуу хялбаршуулсан байдлаар явуулдаг. Энэ жилийн тэмцээнд Ази-Номхон далайн бүсийн орнуудын үндэсний аварга 22 их сургуулийн баг өрсөлдсөн ба олон улсын улаан загалмайн нийгэмлэг болон бүс нутгийн улс орнуудын засгийн газар, эрдэм шинжилгээ, хууль зүйн практикийн салбарт ажилладаг 50 гаруй шилдэг мэргэжилтэн шүүгчээр ажиллалаа.

МУИС-ийн Хууль зүйн сургууль нь уг тэмцээнд 2015 оноос хойш оролцож буй бөгөөд энэ жилийн тэмцээнд багийн дасгалжуулагчаар Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Э.Туулайхүү ажиллаж, мөн Нийтийн эрх зүйн тэнхимийн ахлах багш Б.Одонтунгалаг цаашид оролцох ажлын бэлтгэл хангах хүрээнд очиж туршлага судлав.

Тэмцээнд оролцсон багш, оюутнууд “Urban Warfare and the Relevance of IHL in Preventing and Reducing Civilian Harm” cэдэвт олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн семинар болон “Red Cross Humanitarian Work Career Talk and Mingling Session” хүмүүнлэгийн салбарт ажиллахтай холбоотой кареерийн зөвлөгөө өгөх семинарт тус тус хамрагдлаа.

THE NATIONAL UNIVERSITY OF MONGOLIA SCHOOL OF LAW PARTICIPATED IN THE 22ND RED CROSS INTERNATIONAL HUMANITARIAN LAW MOOT FOR ASIA-PACIFIC REGION

The National University of Mongolia School of Law team (4th-year students of the international law program Bilegt-Ochir Sukhbaatar and Enkhjin Erdene-Ochir) successfully participated in the 22nd Red Cross International Humanitarian Law Moot (an Inter-University Competition for the Asia-Pacific Region), organized from March 6 to 9, 2024.

This year, 22 national champion teams from Asia-Pacific countries participated in the competition. More than 50 top experts working in government, academia, and legal practice in the regional countries acted as judges. In the moot, each team submits memorials in English on behalf of both the prosecutor and the defendant, followed by oral arguments. The National University of Mongolia School of Law has been participating in the competition since 2015.

In addition to the competition, the NUM team participated in an international humanitarian law seminar on "Urban Warfare and the Relevance of IHL in Preventing and Reducing Civilian Harm" and a career counseling seminar about working in the humanitarian sector called "Red Cross Humanitarian Work Career Talk and Mingling Session".

See more about the competition, including lists of participating universities and award recipients, at https://www.icrc.org/en/document/china-university-san-agustin-garnered-championship-22nd-ihl-moot-court-asia-pacific-region and https://www.redcross.org.hk/en/moot22/index.html.