Мэдээ мэдээлэл

Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн багш нар Итали улсын Миланы Их сургуульд албан томилолтоор ажиллав

2024 оны 03 сарын 26

МУИС-ийн Хууль зүйн сургууль нь Итали улсын Миланы их сургууль, Франц улсын Кеан Нормандын их сургууль, Шихихутуг их сургуультай хамтран Erasmus+  төслийн хүрээнд Монгол Улсын дээд боловсролын байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд бакалаврын болон ахисан түвшний “Харьцуулсан Үндсэн хуулийн эрх зүй", “Олон улсын ба Европын эрх зүй"- н хичээлийн хөтөлбөрийг боловсронгуй болгох болон бусад хамтын ажиллагааны хүрээнд (COMPLAW) төслийг 2023 оны тавдугаар сараас хэрэгжүүлж эхлээд байна.

Европын холбооноос санхүүжүүлж буй Erasmus+ төслийн хүрээнд байгуулсан гэрээний дагуу 2024 оны 03 сарын 05-с 03 сарын 14-ний өдрүүдэд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн удирдлага, зарим багш нарын хамт Италийн Миланы их сургуульд зочилж, хамтарсан эрдэм шинжилгээний хурал, уулзалтыг хийлээ.

Тус хурал, уулзалтад МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, профессор Б.Амарсанаа (LL.D), эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд профессор М.Уянга (Ph.D), Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан, Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн ахлах багш Д.Ганзориг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн гэрээт дэд профессор Д.Гангабаатар (LL.D), Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Хууль зүйн сургуулийн  Нийтийн эрх зүйн тэнхимийн гэрээт  профессор О.Мөнхсайхан (LL.D), Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш А.Уламбаяр нар оролцов.

Үр дүн:

 "Монгол улсын Үндсэн хуульт ёс болон ардчиллын ирээдүй” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлж, “Үндсэн хуулийн харьцуулсан эрх зүй”, “Хүний эрх (Европын болон Олон улсын эрх зүй), “Үндсэн хуулийн ардчиллыг хамгаалах байгууллагууд” сэдэвт хичээлийн хөтөлбөрүүдийг боловсронгуй болгох талаар санал солилцов.  Түүнчлэн 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улиралд Миланы их сургуулийн профессор, багш нар МУИС-ийн  Хууль зүйн сургуульд зочилж, оюутан суралцагч нарт тодорхой хугацаанд хичээл заахаар тохиролцоонд хүрсэн үр дүн бүхий хурал, уулзалт боллоо.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН

ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ