Мэдээ мэдээлэл

МУИС-ийн Хууль зүйн сургууль, UNIDROIT хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа

2024 оны 03 сарын 26

2024 оны 03 сарын 12-ны өдөр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, профессор Б.Амарсанаа (LL.D), UNIDROIT-н Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Anna Veneziano нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус ёслолын үйл ажиллагаанд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд профессор М.Уянга (Ph.D), Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн гэрээт дэд профессор Д.Гангабаатар (LL.D), Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Хууль зүйн сургуулийн  Нийтийн эрх зүйн тэнхимийн гэрээт  профессор О.Мөнхсайхан (LL.D), Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш А.Уламбаяр нар оролцов.

Энэхүү санамж бичгийн хүрээнд харилцан мэдлэг солилцох, хамтран төсөл хэрэгжүүлэх,  эрдэм шинжилгээний семинар болон бусад арга хэмжээг зохион байгуулахаас гадна UNIDROIT-н тэтгэлэг, дадлага, судалгааг хэрэгжүүлэх зорилготой юм.

Номын сан

Санамж бичиг байгуулсны дараа Хувийн эрх зүйн үндсэн чиглэл болон бусад салбар эрх зүйн хүрээг хамарсан 260,000 гаруй боть, 450 орчим хууль, эрх зүйн тогтмол хэвлэлтийн сан бүхий олон жилийн түүхт номын сангаар зочлов.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН

ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ