1999 оноос хойш зохион байгуулагдаж буй “Asia Cup” шүүхийн мэтгэлцээний тэмцээн нь Азийн шилдэг их сургуулиуд оролцдог олон улсын эрх зүйн салбар дахь бүс нутгийн томоохон тэмцээнүүдийн нэг юм. Олон улсын нийтийн эрх зүйн үндсэн асуудлууд, олон улсын хүмүүнлэгийн эрх зүй болон хүний эрхийн олон улсын эрх зүйн чиглэлийг үндсэндээ хамардаг.
Тэмцээн нь энэ жил 8 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Токио хотод зохион байгуулагдана. Тэмцээний талаар дэлгэрэнгүйг https://asiacup.sakura.ne.jp/index.html холбоосоор нэвтэрч үзнэ үү.
МУИС-ийн Хууль зүйн сургууль нь өнгөрсөн жил анх удаа тус тэмцээнд оролцсон. Энэ жил сургуулийг төлөөлөн оролцох багийн гишүүдийг бичгийн ажил, ярилцлагын үндсэн дээр шалгаруулна. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй эрх зүйн бакалаврын хөтөлбөрийн 3 болон түүнээс дээш түвшний суралцагч дор дурдсан хугацаанд дараах материалыг бүрдүүлэн илгээнэ үү.
Registration Eligible students should submit the following documents to e.tuulaikhuu@num.edu.mn by April 17, 2024.
Interview The date of the interview will be announced upon registration. |