Зар мэдээ

ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ЭХЛЭЛЭЭ

2024 оны 04 сарын 09

МУИС-ийн ХЗС-ийн Олон улсын эрх зүйн хөтөлбөр нь 1998 оноос хойш хэрэгжиж байгаа хууль зүйн сургуулийн гол хөтөлбөрүүдийн нэг бөгөөд олон улсын эрх зүйн мэдлэгтэй, англи хэлтэй чадварлаг мэргэжилтэн бэлтгэсээр ирсэн түүхтэй.

Олон улсын эрх зүйн хөтөлбөр нь

  • Дотоодын эрх зүйгээс гадна олон улсын эрх зүйн мэдлэгтэй болох;
  • Олон улсын тэмцээнд оролцох;
  • Анги, хамт олонтой болох болон
  • Хууль зүйн мэргэжлийн англи хэлний чадвар эзэмших зэрэг давуу талтай. 

Олон улсын эрх зүйн хөтөлбөрт элсэх сонирхолтой оюутнууд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. 2 дугаар түвшинд элсэн суралцагч байх; 
  2. Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх (intermediate)

Элсэлтийн шалгаруулалтад оролцохыг хүссэн эрх зүйн 2 дугаар түвшний оюутнууд ninjin.b@num.edu.mn хаяг руу 2024 оны 4 дүгээр сарын 17-ний 18 цаг хүртэл овог нэр, товч танилцуулга (CV), англи хэлний түвшин тогтоох шалгалтын сертификат (хэрэв байгаа бол) имэйл хаяг, утасны дугаарыг явуулна уу.

Сонгон шалгаруулалтыг бичгийн болон ярилцлагын хэлбэрээр явуулна. 

Бичгийн англи хэлний шалгалтыг 2024 оны 4 сарын 21-ний өдөр Улаанбаатар Их Сургуулийн А200 тоотод 10:00 цагаас зохион байгуулна.

Ярилцлагын шатны холбогдох мэдээллийг талаар бичгийн шалгалтын дараа мэдэгдэнэ.