Мэдээ мэдээлэл

Монголын хуульч эрдэмтдийн үндэсний Анхдугаар чуулган зохион байгуулна.

2017 оны 03 сарын 16

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтын санаачилгаар Монголын хуульч эрдэмтдийн үндэсний Анхдугаар чуулганыг энэ оны тавдугаар сард зохион байгуулах гэж байна.

Чуулган зохион байгуулах ажлын хэсэг 2017.03.15-ны өдөр хуралдаж, чуулганы зохион байгуулалтын талаар санал солилцов. 

Хууль зүйн салбарт одоогийн байдлаар дэд эрдэмтэн, боловсролын докторын зэрэг хамгаалсан 160 гаруй эрдэмтэд, 16 шинжлэх ухааны доктор, хоёр академич төрөн гарсан бөгөөд тус чуулганы үеэр эдгээр эрдэмтдийн бүтээлээр үзэсгэлэн гаргахаар төлөвлөөд байна.  

Монголын хуульч эрдэмтдийн үндэсний Анхдугаар чуулганыг зохион байгуулснаар салбарын эрдэмтдийн харилцаа холбоо бэхжиж, эрдэмтэн судлаачдын бүтээлийг олон нийтэд таниулах, тэдний дуу хоолой, оюуны нөөц боломжийг ашиглах зэргээр хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.