Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Дүрэм шинэчлэн батлах тухай” №А/575 тоот тушаалаар “Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”-ийг шинэчлэн баталсан билээ.
Дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар “эрх зүйн чиглэл”-ээр Дэд зөвлөл байгуулах зохицуулалттай болсон. Энэхүү дэд зөвлөлийн анхны урьдчилсан хамгаалалтад МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторант Sa Rina болон Bao Buhe нар докторын судалгааны ажлаа хэлэлцүүллээ.
Энэ удаагийн докторантын урьдчилсан хамгаалалтад судалгааны ажлаа амжилттай хэлэлцүүлсэн докторант Sa Rina-гийн удирдагчаар Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, хууль зүйн ухааны доктор Д.Янжинхорлоо, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор С.Должин нар ажиллаж, Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, дэд профессор, хууль зүйн ухааны доктор Б.Улаанбаатар, дэд профессор, хууль зүйн ухааны доктор Б.Тэмүүлэн нар шүүмжлэгчээр томилогдон ажиллалаа.
Докторант Bao Buhe-гийн удирдагчаар Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайхан, Хувийн эрх зүйн сургуулийн Практик сургалтын төвийн эрхлэгч, дэд профессор, хууль зүйн ухааны доктор С.Болормаа, Хууль зүйн ухааны доктор И.Идэш нар шүүмжлэгчээр томилогдон ажиллалаа.