МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн Үндсэн хуулийн эрх зүйн багт харьяалагдах бакалаврын жинхэнэ хамгаалалтад орох оюутнуудын анхааралд
2024.05.09
Үндсэн хуулийн эрх зүйн багийн бакалаврын жинхэнэ хамгаалалт 2024 оны 05 сарын 22-ны өдрийн өглөө 11:00 цагт явагдах болсныг мэдэгдье.
Шаардлага: Судалгааны ажил удирдагч багшийн тодорхойлолт /гарын үсэг зурсан байна/ , шүүмжлэгч багшийн шүүмжийг /гарын үсэг зурсан байна/ хавсарган үдэж комиссын нарийн бичгийн даргад 3 хувийг хэвлэн хураалгана.
Хугацаа: Судалгааны ажлыг 2024 оны 05 сарын 20-ны өдрийн 12:30 цагаас өмнө Хууль зүйн сургуулийн 410 тоотод хураалгана. Тухайн өдрийн 17:30 цагаас өмнө ulambayar.a@num.edu.mn хаяг руу цахимаар илгээнэ.
PPT-д тавигдах шаардлага:
1. PPT 15 хүртэл хуудас байна.
2. PPT-г 05 сарын 21-ны өдрийн 18:00 цагаас өмнө ulambayar.a@num.edu.mn хаяг руу цахимаар илгээнэ үү.
Анхаарах: Судалгааны ажлын сэдвийн монгол болон англи нэрийг 05 сарын 20-ны өдрийн 12:30 цагаас өмнө Хууль зүйн сургуулийн 410 тоотод цаасан хэлбэрээр хураалгахыг анхаарна уу.
Комиссын нарийн бичгийн дарга: А.Уламбаяр (LL.M) Холбогдох: Ulambayar.a@num.edu.mn