МУИС-ийн Хууль зүйн сургууль Онц бөгөөд бүрэн эрхт элчин, хууль зүйн доктор Л.Хашбатын нэрэмжит оюутны олон улсын эрх зүйн сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Хурлыг 2000-аад оны дунд үеэс хойш зохион байгуулж буй ба 2023 оноос хойш англи хэлээр хийж байна.
Тус хуралд зориулан Л.Хашбат багшийн гэр бүлээс тэтгэлэг олгодог бөгөөд уг тэтгэлгийг байр эзэлсэн оюутнуудад шагнал болгон өгдөг. Энэ жил Л.Хашбат багшийн гэр бүлийг төлөөлөн түүний охин, УИХ-ын гишүүн асан Х.Хулан, ач, зээ охид Алунгоо, Дария нар хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлэв.