Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн шинжлэх ухааны сургалтыг зохион байгуулав.
МУИС –ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн 2024 – 06 – 14 –нд эрдэм шинжилгээ, судалгааны арга зүйн лекцийг зохион байгуулж, Монгол Улсын Төрийн соёрхолт, академич Р. Энхбат “Тоглоомын онол - арга зүй” сэдвээр Хууль Зүйн Сургуулийн эрдэмтэн, судлаач багш нарт лекц уншиж, эрдэм судлал, судалгааны арга зүйд их хувь нэмрийг орууллаа.
ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн Математикийн салбарын эрхлэгч, Монгол Улсын Төрийн соёрхолт математикч, академич, профессор Р.Энхбат нь АНУ-ын Стэнфордийн их сургуульд “Тоглоомын онолын орчин
үеийн чиг хандлага” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэний дараа МУИС –ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн урилгаар хуульч эрдэмтэн, багш, судлаачдад лекц уншсан нь шинэлэг байв.