Мэдээ мэдээлэл

НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН ТЭНХИМИЙН БАГШ Э.ТУУЛАЙХҮҮ 58 ДАХЬ УДААГИЙН ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН СЕМИНАРТ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2024 оны 08 сарын 26

Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Э.Туулайхүү нь НҮБ-аас Женевт зохион байгуулсан “58 дахь удаагийн Олон улсын эрх зүйн семинар” (58th session of International Law Seminar)-т тэтгэлэгтэйгээр сонгогдон оролцлоо. Семинар нь олон талт олон улсын гэрээ, олон улсын эрх зүйн бусад баримт бичиг боловсруулдаг НҮБ-ын гол институт болох Олон улсын эрх зүйн комисс (International Law Commission)-ийн хуралдаантай зэрэгцээ байдлаар 1965 оноос хойш зохион байгуулагдаж буй билээ. Багш Э.Туулайхүү нь 2024 оны 7 дугаар сарын 1-нээс 19-ний өдрүүдэд Олон улсын эрх зүйн комиссийн хуралдаануудад сууж олон улсын эрх зүйг дэвшилттэйгээр хөгжүүлэх, төрөлжүүлэхээр ажилладаг процессийг судлан, комисст яригдаж буй 2 бүлэг асуудлаар семинарын бусад 26 оролцогчийн хамаар ажлын хэсгүүдэд хуваагдан ажиллаж, олон улсын эрх зүйн цаг үеийн асуудлаар лекц сонсож, бусад арга хэмжээнд хамрагдав. Тус семинарт багш Э.Туулайхүү Permanent Neutrality under International Law in Current Situation сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн байна.

Мөн багш Э.Туулайхүү нь “Дэлхийн худалдааны байгууллагын эрх зүй” (WTO Law) хичээлийн хөтөлбөрийг боловсруулан, 2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн эрх зүйн бакалаврын оюутнуудад орж буй бөгөөд “58 дахь удаагийн Олон улсын эрх зүйн семинар”-ийн хүрээнд Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-тай танилцан, ДХБ-ийн ахлах зөвлөх, Женевийн их сургуулийн профессор Габриелле Маркаугийн “New Roles of the WTO” лекцэнд сууж тус салбарын сүүлийн үеийн хөгжлийн талаар туршлага судлав.