10 ДАХЬ УДААГИЙН “ОЛОН УЛСЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ЭРХ ЗҮЙН ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ҮНДЭСНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН”-Д МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙГ ТӨЛӨӨЛӨХ БАГИЙН ГИШҮҮДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА.
10 дахь удаагийн “Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээний үндэсний (улсын) аварга шалгаруулах тэмцээн”-д МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төлөөлөн оролцох багийн гишүүдийг сонгох шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Хууль зүйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг дотоодын их, дээд сургуулиудын багуудын өрсөлдөөнд ялсан баг ирэх онд зохион байгуулагдах Ази-Номхон далайн бүсийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох эрх олж авна.
Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээний тэмцээн (Red Cross International Humanitarian Law Moot) нь Ази-Номхон далайн бүсийн улсуудын (Австрали, Шинэ Зеландыг оруулаад) үндэсний аварга багуудын шигшмэл өрсөлдөөнийг харуулдгаараа бүс нутгийн хамгийн том тэмцээн юм.
Мөн энэ нь МУИС-ийн Хууль зүйн сургуулиас хамгийн анх багаар оролцсон төдийгүй анх шагнал хүртсэн олон улсын томоохон тэмцээн бөгөөд өөр өөр төрлийн олон тэмцээнд улсаа төлөөлөн амжилттай оролцох урам зоригийг манай оюутнуудад өгч ирсэн билээ. Тэмцээний талаар дэлгэрэнгүйг https://www.redcross.org.hk/en/ihl-moot.html холбоосоор нэвтэрч үзнэ үү.
(Тэмцээнд тавигдах шаардлагыг харгалзан доорх мэдээллийг англиар оруулав).
Requirements and Eligibility 1. A student may register as a member of a team if he or she is registered as a student of the relevant participating institution as of September 15, 2024, either for a first degree in law (LL.B.) or for any university degree below the level of a doctorate. 2. A student is ineligible to participate in the competition if, as of September 1, 2024: a) holds or has held a full-time or part-time teaching post in law at any tertiary institution; b) Has been admitted or licensed to practice law in any jurisdiction; c) Has held the position of “International Humanitarian Law Officer” under the employment of the Mongolian Red Cross Society; d) Has already participated twice in the Red Cross International Humanitarian Law Moot Inter-University (for Asia-Pacific region)
Registration An applicant should send the following documents to e.tuulaikhuu@num.edu.mn by September 20, 2024. 1. CV in English; and 2. Statement of Interest (up to 700 words, excluding citations) in English.
The applicant should be familiar with this year’s moot problem which is available athttps://mnredcross-my.sharepoint.com/:f:/g/personal/manlaibaatar_o_redcross_mn/En8CPVujvQ9Dm0Xco9HkEUMBRKI1rTv5WBgT54oEo2YIag?e=hjsIa2 before an interview.
The interview date will be notified after registration.
|