Мэдээ мэдээлэл

МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН БАГ 10 ДАХЬ УДААГИЙН “ОЛОН УЛСЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ЭРХ ЗҮЙН ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ҮНДЭСНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН”-Д ТҮРҮҮЛЛЭЭ.

2024 оны 10 сарын 21

МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН БАГ 10 ДАХЬ УДААГИЙН ОЛОН УЛСЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ЭРХ ЗҮЙН ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ҮНДЭСНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН-Д ТҮРҮҮЛЛЭЭ.

“Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах тэмцээн” (International Humanitarian Law Moot – an Inter-University Competition for Mongolia) -ийг Олон Улсын Улаан Загалмайн хороо, Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн зүгээс дотоодын их, дээд сургуулиудтай хамтран Монгол Улсад 2014 оноос эхлэн зохион байгуулж буй бөгөөд энэ жил 10 дахь удаагаа 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрүүдэд Их Засаг олон улсын их сургуулийн Хууль зүйн сургууль дээр зохион байгуулав. 

 

МУИС-ийн ХЗС-ийн багууд дасгалжуулагч багш болон шүүгч Марва Шаббарын хамт

 

Энэ жилийн тэмцээнд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Дотоод хэргийн их сургууль, Их Засаг олон улсын их сургууль зэрэг дотоодын шилдэг их сургуулиудын багууд өрсөлдсөнөөс аварга (winning team)-аар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 4 дүгээр түвшний оюутан А.Мишээл (илтгэгч), С.Түмэнхүслэн (илтгэгч), Э.Ариун-Ундрал (судлаач) нарын баг шалгарч 2025 оны 3 дугаар сард болох Ази-Номхон далайн бүсийн  тэмцээн (23rd Red Cross International Humanitarian Law Moot (Asia-Pacific Region))-д улсаа төлөөлөн оролцох эрх авлаа.