ЗАРЛАЛ
2024 оны 10 дугаар сарын 31
Америкийн Нэгдсэн Улсын Пенсильвани муж улсын Пеннстэйтийн Хуулийн сургууль нь МУИС-ийн ХЗС-ийн төгсөх ангийн оюутан, төгсөгчдөд зориулан 2025-2026 оны хичээлийн жилд (2025 оны 8-р сар) Penn State law “Хууль зүйн магистрын (LL.M)” хөтөлбөрт хамрагдах талаарх мэдээлэл, танилцуулгыг 2024.11.06-ны өдөр оройны 19.00 цагт цахим платформ болох Zoom-ээр дамжуулан зохион байгуулна. Танилцуулгыг тус сургуулийн дэд захирал Стивэн Барнс хийнэ.
АНУ-ын Пенсильвани мужийн уг Pennstate хуулийн сургуулийн магистрын хөтөлбөрийг 2009 оноос 102 улсын нийт 1300 орчим оюутан төгссөн бөгөөд Монгол улсаас МУИС-ийн ХЗС-ийн олон тооны төгсөгч амжилттай суралцаж, магистрын зэрэгтэй болсон. Энэ сургууль нь сургалтын төлбөрийн тодорхой хувийн тэтгэлэг олгож ирсэн бөгөөд тэтгэлгийн хэмжээ нь оюутан тус бүр дээр ялгаатай шийдэгдэж ирсэн.
ХЗС-ийн төгсөх ангийн оюутан болон төгсөгч та уг хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах хүсэлтэй бол https://psu.zoom.us/j/185980970 холбоосоор холбогдож цахим уулзалтанд оролцоно уу.
Сургуулийн мэдээллийг доорх хаягаар үзнэ үү. https://pennstatelaw.psu.edu/we-are-penn-state-law
Цахим уулзалтад оролцох болсон талаарх мэдээллийг lawclinic@num.edu.mn-т мэдэгдэнэ үү.
МУИС-ийн Хууль зүйн сургууль