ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН БАГЦ ЦАГ ТООЦУУЛАХ
МУИС, ХЗС-ИЙН МАГИСТРАНТ, ДОКТОРАНТ НАРЫН АНХААРАЛД
2024.11.07
- 2024-2025 оны хичээлийн жилийн намрын улиралд төгсөх төлөвлөгөөтэй байгаа эрдэм шинжилгээний багц цагаа бүрэн хангасан ХЗС-ийн магистрант, докторант нар “МУИС-ийн магистрант, докторантын Эрдэм шинжилгээ, дадлагын ажлын багц цаг тооцуулах тухай түр журамд” заасны дагуу 2024 оны 11 дүгээр сарын 19-ний Мягмар гаригт 10:00 цагт МУИС-ийн Хичээлийн V байрны 104 тоотод хүрэлцэн ирж, эрдэм шинжилгээний ажлын багц цагаа тооцуулна уу.
- 2024 оны 11 дүгээр сарын 19-ний Мягмар гаригт 10:00 цагт МУИС-ийн Хичээлийн V байранд хүрэлцэн ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:
- Багц тооцуулах хүсэлтэй байгаа эрдэм шинжилгээний ажил, бүтээлийн жагсаалт, өргөдөл (Холбоо барих утас, имэйл бичигдсэн байх)-ийг 2024.11.15-ны 17:00 цаг хүртэл Комиссын нарийн бичиг С.Сүхчулууны sukhchuluun.s@num.edu.mn хаягаар урьдчилж ирүүлнэ үү.
- Эрдэм шинжилгээний багц цуглуулсан тухай удирдагчийн тодорхойлолт
- Эрдэм шинжилгээний ажил, бүтээлийн эх баримт бичгийг, хуулбарын хамт (Жишээ нь эрдэм шинжилгээний хурлын урилга, хөтөлбөр, илтгэлийн эмхэтгэл, эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн сэтгүүл, судалгааны ажлын гэрээ, үр дүн болон ном, монограф, эрдэм шинжилгээний семинарт оролцсон бол хурлын тэмдэглэл, протокол)
- Зарим ажлаа өмнө нь тооцуулсан бол холбогдох эрдэм шинжилгээний багцаа тооцуулсан талаарх комиссын хурлын тэмдэглэл, шийдвэр
- Эрдэм шинжилгээний багц цаг тооцох комисс 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр (Мягмар гариг) хуралдаж, шийдвэр гаргана. Комисс шаардлагатай гэж үзвэл, хүсэлт гаргасан магистрант, докторантаас асуулт асууж, тодруулга авна.
ХЗС-ийн Эрдэм шинжилгээний багц цаг тооцох комисс