Мэдээ мэдээлэл

Австралийн Мельбурны Их Сургуулийн Хууль зүйн сургууль болон Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль хамтран хоёр дипломт хөтөлбөрийн гэрээ байгууллаа

2024 оны 11 сарын 13

Австралийн Мельбурны Их Сургуулийн Хууль зүйн сургууль болон Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль хамтран хоёр дипломт хөтөлбөрийн гэрээ байгууллаа

Австралийн Мельбурны Их Сургуулийн Хууль зүйн сургууль болон Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль хамтран монгол оюутнуудад дэлхийн түвшний боловсрол эзэмших боломжийг олгох зорилго бүхий хоёр дипломт хөтөлбөрийн гэрээг байгууллаа. Гэрээнд Мельбурны Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн дэд захирал, профессор Жианли Чен, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, профессор Б.Амарсанаа нар гарын үсэг зурж, хүчин төгөлдөржүүлэв.

 

Түүнчлэн гэрээг үзэглэх ёслолд Австрали улсын элчин сайдын яамны дэд тэргүүн Эндрю Берримэн, Монгол Улсын Засгийн газрын дэд дарга Б.Батцэцэг, МУИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Д.Заяабаатар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор М.Уянга, Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Ж.Эрхэсхулан, Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Б.Улаанбаатар тэргүүтэй эрхмүүд оролцлоо.