“САЙН ҮЙЛИЙН АЯН” ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвөөс санаачлан “Сайн үйлийн аян”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.
Энэхүү аяны хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилд Их дээдийн 3-р ангийн оюутнуудтай хамтран 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн Ерөнхий Боловсролын 70 дугаар сургуулийн сурагчдад зориулж уран зохиолын ном бүтээл, сэтгэхүй хөгжүүлэх тоглоом зэрэг эд зүйлсийг хүлээлгэн өглөө.
Тус сургуулийн "Алсын хараа: ялгаатай хэрэгцээг хангах түгээмэл загвар, сургалтын тохирох хэрэглэгдэхүүн бүхий орчныг бий болгосон судалгаа шинжилгээ арга зүйн төв байх" хэмээн тодорхойлсон бөгөөд үүний дагуу хичээл сургалтыг явуулдгаараа онцлогтой юм.
Тус сургуулийн захирал М.Түвшинжаргал нь Практик сургалтын төвийн эрхлэгч С.Болормаа, төвийн Гэрээт дэд профессор З.Сүхбаатар болон Их дээдийн 3-р ангийн төлөөлөл болох ангийн дарга Н.Энэрэл, Б.Оюунцацрал, Ц.Галтмаа, Б.Энхзаяа, Б.Даваасүрэн нарыг хүлээн авч уулзлаа.