Мэдээ мэдээлэл

ҮНДСЭН ХУУЛИЙН ПРОЦЕССЫН ЭРХ ЗҮЙН МЭТГЭЛЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024 оны 11 сарын 21

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн эрх хүрээлэнгээс санаачлан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцтэй хамтран гурван үе шат бүхий  Үндсэн хуулийн процессын эрх зүйн мэтгэлцээнийг хууль зүйн сургуулийн  оюутнуудын дунд сарын хугацаанд амжилттай зохион байгуулж, тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

 

Тэмцээн нь оюутнуудын Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэгийг гүнзгийрүүлж, сэтгэлгээг хөгжүүлэх, Үндсэн хуулийн “Мэдэгтун, Сахигтун” хэмээх зарчмыг сурталчлан таниулах, улмаар Үндсэн хуулийг олон нийтэд таниулан түгээн дэлгэрүүлэх зорилготой болно.