ЮНСИТРАЛ-ын Ази Номхон Далайн Бүсийн Төв болон МУИС-ийн Хууль Зүйн Сургууль хамтран Ази Номхон Далайн Арбитрын Өдрийг 2024 оны 12 дугаар сарын 18ны өдрийн 11 цагт цахимаар зохион байгуулна. Тус вебинарт олон улсын арбитрын эрх зүйн сүүлийн үеийн чиг хандлага болон ЮНСИТРАЛ-ын Ази Номхон Далайн Бүсийн Төвд дадлага хийх боломжийн талаар ярилцах тул сонирхсон оюутан залуус, хуульч, судлаачид өргөнөөр оролцоно уу? Үйл ажиллагаанд бүртгүүлэх оюутан залуус, хуульч, судлаачид ХЭЗТ-ийн Ахлах багш, Доктор М.Мөнхнаран руу munkhnaran.m@num.edu.mn хаягаар нэр болон холбогдох имэйл хаяг, утас болон ажлын газрын мэдээллийг 12 дугаар сарын 15ны өдрийн дотор илгээнэ үү?
Хөтөлбөрийг хавсаргав.